Languages: English  |  Mongolian
Mongolia
  Нүүр
Швейцарийн олон улсын хамтын ажиллагаа
Швейцарийн Хөгжлийн агентлаг Монголд
Орлого ба ажил эрхлэлт
Байгаль орчны нөөцийн тогтвортой менежмент
Засаглал
Хэрэгжүүлсэн төслүүд 2001-2009
Хэвлэл
Мэдээ
Манай хамт олон
Үндэсний зөвлөхүүдийн мэдээллийн сан
Линк
Mongolia 
SDC - Дэлхий дахинаа
Швейцарийн хамтын ажиллагааны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газарт тавтай морилно уу.
Швейцарийн хөгжлийн агентлагийн үйл ажиллагааны гол зорилго нь байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, байгаль орчинд ээлтэй нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих замаар малчид, хөдөөгийн эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд оршино.

Швейцарь – Хүнд үед тусалж ирсэн хуучны анд

Швейцарийн олон улсын хүмүүнлэгийн болон хөгжлийн тусламжийг хэрэгжүүлэгч Холбооны Гадаад хэргийн яамны харъяа Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА) нь Монгол Улсад анх зуданд нэрвэгдсэн малчдад зориулсан төрөл бүрийн хүмүүнлэгийн хөтөлбөрөөр үйл ажиллагаагаа эхэлсэн. Гамшигт нэрвэгдсэн малчдад өвс тэжээл, эм тариа, хувцас хунараар туслахаас гадна амьжиргааны эх үүсвэр болсон малаа бүгдийг нь зуданд алдсан малчдад зориулсан бэлэн мөнгөний тусламжийг анх удаа Монгол Улсад хэрэгжүүлсэн билээ. “Малчдад зориулсан бэлэн мөнгөний тусламж” төсөл нь маш амжилттай хэрэгжиж, цаашид бэлэн мөнгөний тусламж хэрэгжүүлэхэд загвар болсон юм.

Зудын дараа ч Швейцарийн хөгжлийн агентлаг Монгол Улсыг чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих нийгэм, эдийн засгийн шилжилтийн үед нь дэмжин ажиллахаа илэрхийлж, үйл ажиллагаагаа хүмүүнлэгийн тусламжаас хөгжлийн урт хугацааны хөтөлбөр рүү хандуулж, өнөөг хүртэл Монгол орон даяар нүүрлэсэн ядуурлыг бууруулах, хөдөөгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж байна.

Монгол улс сүүлийн арав гаруй жилийн туршид шилжилтийн дараах эдийн засаг болон улс төрийн амжилтаараа олон улсын анхаарлыг ихэд татсан бөгөөд өдгөө дэлхийн хамгийн залуу ч хурдацтай хөгжиж буй ардчилсан орнуудын тоонд зүй ёсоор ордог. Улс төр, эдийн засгийн болон байгаль цаг уурын тааламжтай нөхцөлүүд нь эдийн засгийн хөгжилд ихээхэн түлхэц үзүүлсэн билээ. Монгол Улс нь байгалийн эрдэс баялгаар арвин бөгөөд сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчтэй хөгжиж, үүнээс улбаалан ирэх 10 жилд улсын эдийн засаг 8-10 хувиар өсөх өндөр магадлалтай юм.

Хэдийгээр Монгол улс эдийн засгийн хувьд өсч хөгжиж байсан ч үүний зэрэгцээ ядуурлын түвшин нэмэгдсэн бөгөөд ард түмний амьжиргааны түвшинг сайжруулах тухайд төдийлөн амжилттай байж чадаагүй. Өнөөдрийн байдлаар орон нутгийн хоёр өрхийн нэг нь ядууд тооцогдож, хот хөдөөгийн ялгаа эрс нэмэгдэж байна. Энэхүү эрс ялгаа нь орлогын болон хүйсийн тэнцвэргүй байдалд хүргэж, улмаар эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байх зэрэг бэрхшээл үүсгэдэг. Уул уурхайн салбараас олох орлого ихсэхийн зэрэгцээ авилга, хээл хахууль газар авч, Монгол улс “баялгийн хараал”-д нэрвэгдэх вий гэсэн зовнилийг олон нийтэд төрүүлж байгаа аж.

Монгол улс мөн байгаль орчны олон асуудалтай тулгарч байна. Дэлхийн дулаарлаас гадна бэлчээрийг хайр гамгүй, даац хэтрүүлэн ашиглах зэрэг нь бүхий л нутгийг хамарч байгаа бөгөөд олон монголчуудын амь зуулгад аюул авчирч, ялангуяа хөдөө аж ахуйн салбарт ус, бэлчээр, тариалангийн газар, мөн хувиараа ашигт малтмал олборлох зэргээр байгалийн нөөцөд тулгуурлан амьдардаг иргэд, малчдад сөргөөр нөлөөлж байна.

Швейцарийн хөгжлийн агентлаг нь Монгол улсад уул уурхайн гэнэтийн өсөлт хөгжлөөс улбаалан бий болох эдийн засгийн асар их хүчин чадлаа тогтвортой хөгжилд хүргэхэд нь туслан дэмжихийг эрхэм үүрэг хэмээн үзэж байна. Энэ утгаараа, Швейцарийн хөгжлийн агентлаг нь малчдын амьдралд туслах, түүнчлэн ядуурал хамгийн их тархсан Монгол Улсын алслагдсан баруун бүсийн иргэдийн амьдралыг сайжруулахад түлхүү анхаарч ажилладаг.

Швейцарь улсаас Монгол улсад үзүүлж буй буцалтгүй тусламж

sdc_invest_mn.png

Холбогдох мэдээлэл ба линк
Монгол Улстай хэрэгжүүлэх Швейцарийн хамтын ажиллагааны стратеги 2007-2012
Нэгдүгээр сар 2008 /

Татаж авах: (PDF, 1271 KB) [Mo] [en]
Mongolia Security Guidelines for SDC official visitors to Mongolia
General security Rules and Recommendations
Гуравдугаар сар 2006 /

Татаж авах: (PDF, 26 KB) [en]
Print
Хайлт:
Мэдээ
Дотоод мэдээ
14.05.2012
Mongolian farmers learn from their Cambodian counterparts
09.05.2012
Anita Fahrni - Honorary doctorate from Mongolian university
22.03.2012
Шинэ стратеги боловсруулна
Олон улсын
25.04.2012
Breakthrough in the fight against poverty and in gaining access to safe....
10.04.2012
New film about the SDC
04.04.2012
Federal government demining strategy, 2012 to 2015
Бусад мэдээ
Vacant Posts

SDC seeks to hire a highly motivated and competent professional for the post of a Governance Programme ManagerDownload ToR

Video: Artisanal Mining in Mongolia: Yesterday and Today
Public Call for Tender

Governance and Decentralisation Programme seeks bidding organisations to submit proposals for (1) feasibility studies and pilots for innovative public administrative service delivery, and (2) pilot for civic engagement and social accountability. To download the documentation, please visit www.simap.ch. You will first have to register, and will then be able to log in by using the given password.

Announcement

Consulting opportunity for international M&E expert in Local Governance
Download ToR

Шинээр хэвлэгдсэн

AR_2011_mn.JPG

 

 

 




2011 оны жилийн тайлан 


Livelihood_study.jpg   Collective_action.jpg

Малчдын амьжиргааны түвшний судалгаа

Малчдын тогтвортой амьжиргааг тэдний хамтын үйл ажиллагаагаар дээшлүүлэх нь

SDC Mongolia Web Glossary
Aimag - Mongolia is divided administratively into 21 aimags (provinces) and the Capital city Ulaanbaatar
Soum - Aimags are divided into soums
Bagh - soums are divided into baghs, the least administrative unit
Ger - A Mongolian round traditional dwelling, made of felt and wood.
Dzud - A Mongolian climatic phenomenon - drought in summer followed by heavy snow in winter cause serious losses of livestock
Швейцарийн Гадаад хэргийн яамны харъяа Швейцарийн Хөгжлийн Агентлаг