Languages: English  |  Mongolian
Mongolia
 Нүүр    Швейцарийн Хөгжлийн агентлаг Монголд
Швейцарийн олон улсын хамтын ажиллагаа
Швейцарийн Хөгжлийн агентлаг Монголд
Орлого ба ажил эрхлэлт
Байгаль орчны нөөцийн тогтвортой менежмент
Засаглал
Хэрэгжүүлсэн төслүүд 2001-2009
Хэвлэл
Мэдээ
Манай хамт олон
Үндэсний зөвлөхүүдийн мэдээллийн сан
Линк
Mongolia 
SDC - Дэлхий дахинаа
Швейцарийн Хөгжлийн агентлаг Монголд
Монгол дахь Швейцарийн хамтын ажиллагааны стратеги
2006 онд Швейцарь улс Монгол улсын хөгжлийн хүчин чармайлтыг урт хугацааны хөгжлийн түншийн хувьд дэмжихээ илэрхийлж 2007-2012 онд баримтлах Швейцарийн Хамтын ажиллагааны стратегиа боловсруулан гаргасан билээ.

Монгол улсын Үндэсний хөгжлийн стратеги, Мянганы хөгжлийн зорилт (МХЗ)-уудтай уялдуулан боловсруулсан Швейцарийн хамтын ажиллагааны энэхүү стратеги нь орлого, ажил эрхлэлтийг бий болгох (МХЗ-1), байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хөгжүүлэх (МХЗ-7), сайн засаглалыг бэхжүүлэх (МХЗ-9) замаар ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилготой.

Стратегийн үндсэн чиглэлүүд нь хөдөөд бэлчээрийн менежментийг сайжруулах, чөлөөт зах зээлийн системд тохирсон газар ашиглалтын тогтолцоо бий болгох, бэлчээрийг нөхөн сэргээх, цөлжилтийг сааруулах, гамшигтай тэмцэх, орлого  бүрдүүлэх, засаглалыг сайжруулахад чиглэгдэж байв. Хөдөөгийн хүн амын орлогыг нэмэгдүүлэх, ажил эрхлэлтийн шинэ боломжууд бий болгох нь улам бүр газар авч буй ужиг ядуурлыг бууруулах нэг зохистой арга гэдэг үүднээс хожим Швейцарийн хөгжлийн агентлагийн хөгжлийн хөтөлбөрт нэмж оруулсан болно.

Мөн байгалийн  нөөцийн тогтвортой ашиглалтаар дамжуулж эмзэг бүлгийн ард иргэдийн амьжиргааг дэмжихийн зэрэгцээ байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэх зорилготой байгалийн нөөцийн менежментийн чиглэлээрх төсөл хөтөлбөрүүдээ өргөжүүлсэн болно.

Төсөл хөтөлбөрүүдээ малчид, малгүй болсон иргэдэд чиглүүлнэ
Хөтөлбөрийн үр шимийг хүртэгчид нь голлон эмзэг бүлгийн ядуу малчид, бичил уурхайчид болон залуучууд байх бөгөөд тэдний амьжиргаа доройтохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, амьжиргааг нь сайжруулах явдлыг хөхиүлэн дэмжинэ. Монгол улсын хүн амын тэн хагасаас илүү нь хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуйн салбараас орлого олж, амьжиргаагаа залгуулсан хэвээр байна. Улаанбаатар хотод ядуурлын түвшин бага зэрэг буурсан боловч хөдөөд ядуурал нэмэгдэж 1998 онд 33 хувь байсан бол 2003 онд 43 хувь болж өсчээ.

Төсөл хөтөлбөрүүдээ баруун бүсийн аймгуудад чиглүүлнэ
Швейцарийн хөгжлийн агентлаг 1999-2003 онд зудад хамгийн их нэрвэгдсэн баруун аймгуудад хүмүүнлэгийн болон хөгжлийн туслалцааны хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэхүү хүмүүнлэгийн тусламжийн туршлагадаа тулгуурлан, мөн баруун бүст ядуурлын түвшин хамгийн өндөр буюу 51 хувь (2003 онд улсын дундаж 36 хувь байсантай харьцуулахад) байгааг харгалзан үйл ажилагаагаа энэ бүс нутагт чиглүүлэх болсон юм. 

Швейцарийн хамтын ажиллагааны стратегийн шинэчлэл
Баруун бүс нутаг болон Монгол улсын нөхцөл байдалд томоохон өөрчлөлт, хөгжлийн ололтууд гарсан, Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны ерөнхий чиг баримжаа, арга барил өөрчлөгдсөн зэрэгтэй холбогдуулан 2010 онд Швейцарийн хөгжлийн агентлагаас Монгол улсад баримтлах 2007-2012 оны Хамтын ажиллагааны стратегиа эргэн харж шинэчилсэн билээ.
 
Монгол улсад эрдэс баялагт тулгуурласан эдийн засаг түлхүү хөгжиж Дунд орлоготой орнуудын тоонд орох болсон нь нэмүү өртөг өндөртэй эдийн засагт шилжихийг шаардаж байгаа бөгөөд энэ нь хүний нөөцөө хангалттай хөгжүүлж, эдийн засгаа олон төрөлжүүлэхээс ихээхэн хамаарах болно. Мөн цаг уурын өөрчлөлт, цөлжилт, усны хомсдол зэрэг байгаль орчны асуудлуудаа ч шийдэх шаардлагатай байна.

Швейцарийн хөгжлийн агентлагийн төсөл хөтөлбөрүүд дараах гурван салбарт голлон анхаарч ажилладаг. Үүнд:
-    Орлого ба ажил эрхлэлт
-    Байгаль орчин ба байгалийн нөөц
-    Засаглалыг дэмжих, төвлөрөлийг сааруулах зэрэг болно.
 
Швейцарийн хөгжлийн агентлаг 2013-2016 онд баримтлах Швейцарийн Хамтын ажиллагааны стратегиа 2012 онд боловсруулан гаргах болно.

Холбогдох мэдээлэл ба линк
Монгол Улстай хэрэгжүүлэх Швейцарийн хамтын ажиллагааны стратеги 2007-2012
Нэгдүгээр сар 2008 /

Татаж авах: (PDF, 1271 KB) [Mo] [en]
Print
Хайлт:
Мэдээ
Дотоод мэдээ
14.05.2012
Mongolian farmers learn from their Cambodian counterparts
09.05.2012
Anita Fahrni - Honorary doctorate from Mongolian university
22.03.2012
Шинэ стратеги боловсруулна
Олон улсын
25.04.2012
Breakthrough in the fight against poverty and in gaining access to safe....
10.04.2012
New film about the SDC
04.04.2012
Federal government demining strategy, 2012 to 2015
Бусад мэдээ
Шинээр хэвлэгдсэн

AR_2011_mn.JPG

 

 

 




2011 оны жилийн тайлан 


Livelihood_study.jpg   Collective_action.jpg

Малчдын амьжиргааны түвшний судалгаа

Малчдын тогтвортой амьжиргааг тэдний хамтын үйл ажиллагаагаар дээшлүүлэх нь

Швейцарийн Гадаад хэргийн яамны харъяа Швейцарийн Хөгжлийн Агентлаг